top of page

Бидний тухай

EXTEC ХХК нь Монголын кафе, ресторан, зочид буудал, оффис болон гэрт зориулсан кофе машин болон хүнсний тоног төхөөрөмжийн мэргэжлийн нийлүүлэгч юм. Бид дэлхийд танигдсан үйлдвэрлэгчдийн чанартай, удаан хугацаанд найдвартай ажиллагаагаар батлагдсан тоног төхөөрөмжийг албан ёсоор сонгон импортолж, хэрэглэгчдэдээ хүргэдэг.

viber_image_2025-11-15_16-47-35-509.jpg

Манай компанийн гол зорилго бол бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд найдвартай, инженерийн шийдэл сайтай, гүйцэтгэл өндөртэй тоног төхөөрөмж–ийг санал болгож, үйл ажиллагаа нь тасралтгүй, тогтвортой явагдах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

EXTEC нь кафе, ресторан, зочид буудлын мэргэжлийн хэрэгцээнээс эхлээд байгууллагын кофе булан болон айл өрхийн өдөр тутмын хэрэглээнд нийцсэн өргөн сонголтыг санал болгодог. Үүнд:

  • Мэргэжлийн эспрессо машин

  • Кофе бутлагч

  • Автомат кофе машин

  • Мөсний машин

  • Ус шүүгч болон ухаалаг шүүлтүүрийн систем

  • Бусад гал тогооны тоног төхөөрөмж

Бид тоног төхөөрөмжөө нийлүүлэхээс гадна хүргэлт, суурилуулалт, системийн холболт, тохиргоо, туршилтын ажил зэрэг бүх шатны ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг. Манай техникчдийн баг салбартаа олон жилийн туршлагатай бөгөөд шаардлагатай үед хурдан шуурхай ажиллаж, таны тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажилладаг.

Мөн EXTEC ХХК нь оригинал сэлбэгийн нөөцтэй, тоног төхөөрөмжийн тогтмол үйлчилгээ, оношлогоо, засвар–ыг шуурхай хийж гүйцэтгэдэг. Ингэснээр хэрэглэгчийн өдөр тутмын үйл ажиллагаа тасалдахгүй, урт хугацаанд найдвартай ашиглах боломж бүрддэг.

EXTEC ХХК нь хэрэглэгчтэйгээ богино хугацааны харилцаа бус, урт хугацааны хамтын ажиллагаа, тогтвортой түншлэлийг эрхэмлэдэг. Бидний санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бизнесүүдийн хөгжлийн шат бүрт бодит үнэ цэнэ бий болгох зорилготой.

Бидэнтэй холбогдох? 

Хаяг, байршил

Улаанбаатар хот, БЗД, 43-р хороо, Натур худалдааны төвийн урд 69 байр 1 тоот

Холбоо барих

+976-9000 0728

  • Facebook
  • LinkedIn

Цагийн хуваарь

Даваа - Баасан

10:00 – 19:00

Бямба, Ням

11:00 – 18:00

© 2025 by Justinmadeit. Powered and secured by Wix

  • Facebook
  • LinkedIn
bottom of page