Засвар үйлчилгээ
EXTEC ХХК нь кофе болон гал тогооны тоног төхөөрөмжийн засвар, техникийн үйлчилгээний чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан мэргэжлийн багтай. Бид тоног төхөөрөмжийг зөвхөн нийлүүлээд зогсохгүй, ажиллагаа доголдсон ү ед нь хурдан шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг бүрэн сэргээж өгөх цогц үйлчилгээ үзүүлдэг.
Манай засварын үйлчилгээ дараах үндсэн чиглэлүүдтэй:
Суурилуулалт ба тохиргоо
Зөв суурилуулалт бол тоног төхөөрөмжийн насжилт, гүйцэтгэлд хамгийн чухал хүчин зүйл. Тиймээс манай техникчид тоног төхөөрөмжийн угсралт, шугамын холболт, анхны тохиргоо, туршилтын ажиллагааг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг.
Оношлогоо ба засвар үйлчилгээ
Тоног төхөөрөмжийн доголдол, алдаа, саатлыг манай 10 гаруй жилийн туршлагатай техникийн баг нарийн оношилж, мэргэжлийн түвшинд хурдан шуурхай засварладаг. Өндөр ачаалалтай ажилладаг тоног төхөөрөмжүүдийн онцлогийг бид сайн мэддэг учраас богино хугацаанд чанартай засварладаг.
Оригинал сэлбэгийн нийлүүлэлт
EXTEC нь олон улсын үйлдвэрлэгчдээс баталгаатай, оригинал сэлбэгийг албан ёсоор авч хэрэглэгчдэдээ тогтмол нийлүүлдэг. Сэлбэгийн нөөцтэй байх нь засварын хурд, найдвартай ажиллагаанд шууд нөлөөлдөг.
